Bulteek Store апп нь Бүлтээк онлайн дэлгүүрийн албан ёсны платформ бөгөөд энэхүү нөхцөл нь уг апп-аар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, апп-аар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд Бүлтээк онлайн дэлгүүр /Bulteek Store гэх/ болон хэрэглэгч /цаашид захиалагч гэх/ хамтран хяналт тавина.
Bulteek Store худалдааны тэмдэгтүүд нь Бүлтээк онлайн дэлгүүрийн өмч бөгөөд энэхүү апп-ын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг дэлгүүр бүрэн хариуцна.
Захиалагч нь апп-ын талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг санал хүсэлт хэсгээр журмын дагуу илэрхийлэх, илгээх эрхтэй.
Bulteek Store апп-аар үйлчлүүлэхдээ хэрэглэгч бүртгэл үүсгэсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч бүртгэлд имэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг илгээх, заасан хүснэгтэд бөглөнө.
Захиалагчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрд шалгаж байх ба хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.
Захиалагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд захиалагч бүрэн хариуцлага хүлээнэ.
Нэг хэрэглэгч нэг л имэйл хаяг болон утасны дугаараар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглагдахгүй.
Апп-д байрлуулсан Захиалгын барааны үнэ нь карго орсон үнэ байна.
Bulteek Store App -аас бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийг 100% төлсний дараа захиалга баталгаажиж дараагийн шатанд шилжинэ.
Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд захиалга баталгаажих боломжгүй.
Төлбөр нь илүү төлөгдсөн бол Bulteek Store нь ажлын 7-10 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.
Төлбөрийг Qpay дансаар, картаар, банк хоорондын шилжүүлгээр хийнэ.
Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд Bulteek Store хариуцах боломжгүй.
Bulteek Store нь "Ирсэн" төлөвтэй захиалгын бараа болон "Агуулахаас бэлдсэн" төлөвтэй бэлэн барааны хүргэлтийг хүргэлтийн гүйлгээ баталгаажсаны дараа 24-48 цагийн дотор хүргэнэ. /Улаанбаатар хот дотор/
Хүргэлт зөвхөн Апп-ын Profile хэсэгт байрлах хүргэлтийн хаягт бөглөгдсөн хаягаар хүргэгдэнэ.
Захиалагч хүргэлтийн хаягтаа байгаагүйгээс үүдсэн давтан хүргэлтийг нэг удаа дахин хийх бөгөөд хүргэлтийн төлбөрийг захиалагч төлнө.
Хүргэлт нь долоо хоног бүрийн Мягмар гаригт болон болон МУ-ын хуулиар бүх нийтийн амралт гэж заасан өдрүүдэд хийгдэхгүй.
Хүргэлтийн төлбөр А бүс 5000₮, Б бүс 7000₮ байхаас гадна орон нутгийн унаа, автобус, шуудан, тээшинд тавиулахад 5000₮ байна.
Хүргэлт шилжүүлэх данс 5306543558 Амартүвшин Хаан банк байна. Захиалагч гүйлгээний утга дээр захиалга өгсөн дугаараа бичнэ. Өөр дугаар бичсэн болон дугаар бичээгүйгээс хүргэлт удааширсан тохиолдолд дэлгүүр хариуцахгүй.
Захиалагч бараагаа заагдсан салбараас өөрөө ирж авбал 0 төгрөг.
А бүс Хойшоо-7 буудал, Урагшаа-Зайсан, Баруун-Таван шар, Зүүн-Офицеруудын ордон гэсэн цэгүүдээр хязгаарлагдах ба хотын төвөөс 7км радиуст багтах суурьшлын бүсийг хамруулна.
Б бүсэд "А" бүсээс цааших хүн ам ихээр төвлөрсөн суурьшлын бүсээр хязгаарлагдах ба хотын төвөөс 12км хүртэлх радиусаас хэтрэхгүй суурьшлын бүсийг хамруулна. Зуслангийн бүс хамаарахгүй
Дээрх хязгааруудаас давах бол 1КМ-1800 ТӨГРӨГИЙН ТӨЛБӨР бэлэн мөнгөөр тооцно.
Давтан хүргэлтийн төлбөрийг барааны үнийн дүн харгалзахгүйгээр хүргэлтийн бүсээс нь хамаарч 5000төг-15000төг байна.
Хэрэглэгч нь захиалгаас зөрүүтэй тоо ширхэг, өнгө хэмжээтэй, чанарын доголдолтой зэрэг шалтгаанаар буцаах солих эрхтэй.
Bulteek Store-с чанар болон тоо ширхгийн зөрүүтэй бараа бүтээгдэхүүн илгээсэн тохиолдолд өөрийн зардлаар барааг тээвэрлэн авч солих, буцаах үүрэгтэй. Бусад тохиолдолд хэрэглэгч хүргэлтийн зардлыг хариуцах буюу Дэлгүүрийн салбарт очин солих, буцаах боломжтой.
Худалдан авсан барааны баримтыг үндэслэл болгож буцаах боломжтой.
Захиалгын дансанд мөнгө шилжигдэж орсоноос хойш 45 хоног болоогүй, захиалга үйлдвэрт өгөгдсөн, захиалга захиалагчийн гүйлгээний утга дээр бичсэн код, хэмжээ, өнгө, загварын дагуу ирсэн, тараалтад орсон бараанд буцаалт хийлгэх бол үйл ажиллагаа, үйлчилгээ, карго төлбөр буюу 30% шимтгэл суутгагдана.
Буцаах бараа бүтээгдэхүүнийг дахин худалдаалах боломжтой байна. /Сав баглаа боодол онгойлгосон, шошго авсан болон эвдэрч гэмтсэн тохиолдолд буцаах боломжгүй. Мөн өмсөж хэрэглэсэн хувцас болон зүйлсийг буцаахгүй./
Дотуур хувцас, гоёл чимэглэл, хүүхдийн хувцас, усны хувцас хэрэгсэл, задгай савлагаатай бараа, задгай савалгаатай тоглоом, архи согтууруулах ундаа, гоо сайхны бараанд буцаах солих нөхцөл үйлчлэхгүй.
Дээрх шаардлагыг хангасан барааны буцаалтын төлбөрийг 100% олгоно.
Буцаалт хийгдсэн барааны төлбөрийг ажлын 10 хоногийн дотор буцааж олгоно.
Хүргэлт хийгдээгүй барааны буцаалтад хүргэлтийн төлбөрийг буцааж олгоно.
Хүргэлт хийгдсэн захиалганы барааг өөрийн биеэр ирж буцаалт хийн барааг хүлээлгэн өгөх ба хүргэлтийн төлбөрийг буцаан олгохгүй.
Хүргэлтээр буцаах нөхцөлд хүргэлтийн төлбөрийг суутгана.
"Bulteek Store' дэлгүүр ямар нэгэн цахилгаан бараанд баталгаа олгохгүй бөгөөд дэлгүүрээс шалгаж гарсны дараа зайлшгүй солиулах, өөрчлүүлэх шаардлага гарвал 48 цагийн дотор "Бүлтээкийн Захиалгын Ажилтан" хаягт мэдэгдэж, 3 хоногийн дотор дэлгүүрт авчирч өгнө. Энэ хугацаанаас хэтэрсэн тохиолдолд дэлгүүр хариуцлага хүлээхгүй.
Захиалагчид захиалсан бараа нь таалагдаагүй тохиолдолд өөр төрлийн бараагаар сольж захиалах, бэлэн бараанаас үнийн дүнд дүйцэх бараа сонгон авах боломжтой. Энэ тохиолдолд шимтгэл суутгагдахгүй.
Худалдан авсан барааны баримтыг үндэслэл болгож солино.
Бараа бүтээгдэхүүнийг дахин худалдаалах боломжтой байна. /Сав баглаа боодол онгойлгосон, шошго авсан болон эвдэрч гэмтсэн тохиолдолд солих боломжгүй/
Дотуур хувцас, гоёл чимэглэл, усны хувцас хэрэгсэл, задгай савлагаатай бараа, задгай савалгаатай тоглоом, архи согтууруулах ундаа, гоо сайхны бараанд солих нөхцөл үйлчлэхгүй.
Хүргэлтээр солих нөхцөлд хүргэлтийн төлбөрийг авна.
Гоо сайхны барааг хэрэглэгч өөрийн хүсэлтээр сонгосон бөгөөд хувь хүний харшлын талаар бид мэдэх боломжгүй тул хэрэглэгч та сонголтоо зөв хийнэ үү.
Дотуур хувцас, гоёл чимэглэл, хүүхдийн хувцас, усны хувцас хэрэгсэл, задгай савлагаатай бараа, задгай савалгаатай тоглоом, архи согтууруулах ундаа, гоо сайхны бараанд буцаах солих нөхцөл үйлчлэхгүй.
Захиалга нь хямдралтай хугацаа дууссан өдрөөс хойш үйлдвэрлэлт тээвэрлэлт зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан 20-45 хоногт агуулахад ирэх бөгөөд кодлогдож, тараагдах хугацаа 5-7 хоног байна.
Захиалга агуулахад кодлогдож бэлэн болсны дараа дугаараар залгаж мэдэгдэхгүй бөгөөд 'Bulteek Store' апп-д 'Тээвэрлэгдэж байгаа' төлөвөөс 'Ирсэн' төлөвт шилжиж мэдэгдэл очно. 'Ирсэн' төлөвт шилжсэн тохиолдолд бараагаа хүлээн авах зааврын дагуу бараагаа авна.
Бараагаа дэлгүүрийн тараалт хариуцсан ажилтнаас сайтар шалгаж авна. Захиалгад ямар нэг асуудал байвал тэр даруй ажилтанд хэлж арга хэмжээ авхуулна. Дэлгүүрээс гарсны дараа үүсэх асуудалд 'Bulteek Store' хариуцлага хүлээхгүй.
Захиалга агуулахад тараалтад бэлэн болсон цагаас хойш 2 сарын хугацаанд хадгалалт хийх боломжтой бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд бэлэн бараанд орно. Энэ тохиолдолд үйл ажиллагаа, үйлчилгээ, карго төлбөр буюу 30% шимтгэл суутгагдаж бэлэн мөнгөөр, захиалгын бараагаар, бэлэн бараагаар буцаалт хийгдэнэ.
Бэлэн бараанаас хийсэн худалдан авалтад буцаалт байхгүй тул бараагаа сайтар шалгаж, сонгоно. Худалдан авалт 1 сар агуулахад хадгалагдах бөгөөд энэ хугацаанд ирж эсвэл хүргүүлж аваагүй тохиолдолд буцаалт хийгдэхгүй.
Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал Bulteek Store албан ёсны фэйсбүүк хуудас болон оператор хэрэглэгчийн утас /77335757/ эсвэл имэйл /[email protected]/ рүү холбогдож лавлагаа хийж болно.
Худалдан авагч худалдан авсан бараа нь төсөөлж байснаас өөр, сэтгэл ханамжгүй байвал барааг зөвхөн 72 цагийн дотор буцаах эрхтэй.
Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.
Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг имэйл болон чат ашиглан мөн 77335757 утсаар холбогдож болно.
Дэлгүүрийн Хаяг: БГД, 11-р хороо, Ардын хоршоо-2, Үйлчилгээний 1-р хаалгаар ороод 3 давхар 308. (Гандангийн автобусны буудлын ард зам дагуу. Хаан банктай хаалгаар ороод 3 давхарт гараад явахаар Bulteek гэсэн логотой шилэн хаалга байгаа. Google map-с хайхаар шууд гарч ирнэ шүү)
Цагийн хуваарь: Даваа, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гаригт 11:00-19:00 цаг. 14:00-15:00 цагт цайндаа ордог шүү. Харин Мягмар гаригт амарна
Утас: 77335757
Фейсбүүк групп: 'Bulteek's Online Store'
Фейсбүүк хуудас: 'Bulteek Store'
Аппликейшн: Bulteek Store